CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрний эдийн засгийн бүсийн 155 га талбайг ойжуулав

09-22-2022 17:21

2022 онд Хөх мөрний эдийн засгийн бүсийн 11 муж, хотууд нийт 155 га орчим талбайг ойжуулж, цөлжилттэй хөрс талбайг 2016 онтой харьцуулахад 280 га-аар бууруулсныг Хятадын Үндэсний Ойн Аж Ахуй, Бэлчээрийн Газрын орлогч Ли Чуньлян энэ сарын 21-нд болсон Хөх мөрнийг хамгаалах, хөгжүүлэх форумын үеэр онцолж хэллээ. 

Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Хөрсний элэгдэл 4730 мянган га-аар хумигдаж, мал бэлчээхийг хориглож, мал аж ахуй ба газар тариаланг тэнцвэржүүлсэн талбай 25.8 сая га-д хүрчээ. Үндэсний зэрэглэлийн ой шугуйтай 91 хотыг байгуулж, Хөх мөрний эдийн засгийн бүсийг бүхэлд нь ойжуулахаар зорьж байна” хэмээлээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ