CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өвөр Монголын залуу малчдын аж амьдрал

09-22-2022 17:13

ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Эвенк хошууны Баяндалай сумын Цог гацааны нэгэн залуу гэр бүл арваад жилийн өмнө 10 гаруй үхэр, 30-аад хоньтой хамтын амьдралаа эхлүүлжээ. Шилийнголын Ажил Мэргэжлийн Дээд Сургуулийг дүүргэсэн тэд малаа өсгөхийн хажуугаар 2019 онд “Зул” гэр бүлийн малжлын талбай гэгчийг байгуулан, малын тэжээл, өвс, бордоо бэлтгэн худалдаалах ажил эрхэлж, махны дэлгүүр ч нээсэн байна. Ингээд тэд арваад жилийнхээ ажил хөдөлмөрийн үр шимээр 200 гаруй үхэр, мянгаад хоньтой, хошуундаа хоёр ч махны дэлгүүр ажиллуулах болжээ. 90м2 талбайтай “Золт-Охь” махны дэлгүүр, 30м2 талбайтай “Амгалан” махны дэлгүүрийг нь нутгийн хүмүүс андахгүй. Амьдрал нь нүдэн дээр өөдлөн дэвжиж, залуус өдгөө суух байшинтай, унах тэрэгтэй, том бага оврын 10 гаруй трактор, ачааны машин, хадлангийн техниктэй, 1 сая юаний жилийн орлоготой чинээлэг иргэд болжээ. Өөрсдийнх нь бэлчээрийн талбай бага учраас тэд 80 га талбай түрээслэн үхэр хонио хувааж тавьдаг аж. Мөн 2000 га хадлангийн талбай хөлслөн өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй илүү гарснаа Шилийнгол, Улаанхот, Тунляо, Хармөрөн зэрэг газрын зах зээлд нийлүүлдэг байна. Малчин л хүний амьдрал юм хойно хаврын мал төллөх цаг, намрын хадлан хураах цагаар тэд хамгийн их завгүй. Дээрээс нь зун, өвөлдөө мах борлуулан худалдах ажил нэмэгддэг бол эргэх дөрвөн улиралд борви бохис хийлгүй ажилладаг аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр