CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын эдийн засаг бүхэлдээ сэргэж байна

09-20-2022 11:12

Есдүгээр сарын 19-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны холбогдох албаны хүн хэлэхдээ, “Гол гол индексүүд Хятад улсын эдийн засаг бүхэлдээ сэргэн хөгжих чиг хандлагатай байгааг илтгэж байна” гэлээ.

Нэгдүгээрт, ашигтай хөрөнгө оруулалт өргөжжээ. Сүүлийн нэг сарын хугацаанд хөрөнгө оруулалтыг ахиулах төслийн зохицуулалтын механизмыг хэрэгжүүлж байгаа бөгөөд холбогдох салбарууд үр ашигтай хөрөнгө оруулалтыг түлхэцтэй дэмжиж, эхний ээлжинд 300 тэрбум юаний бодлогын чанартай, нээлттэй санхүүгийн хэрэгслийг бүрэн ашиглалтад оруулжээ.

Хоёрт, зах зээлийн боломж алхам алхмаар нэмэгдэж байна. Оршин суугчдын хэрэглээ тогтвортой сэргэж, оны эхний найман сарын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын мөнгөн дүнгийн өсөлт сөрөг үзүүлэлттэй байснаа больж, эерэг үзүүлэлттэй болсон байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ