CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хулсны сүеэ хурааж эхэллээ

09-19-2022 13:53

Хятадын шууд хараат хот Чүнчиний хязгаарт байдаг Жиншань уулыг хулс өлгий гэж нэрлэдэг бөгөөд 230000 мү /1га=15мү/ талбайд байгалийн хулс ургадаг. Хулсны сүеэний гол нь шим тэжээл сайнтай байдаг ба хүнсний болон эмийн зориулалтаар ашиглагддаг. Энэ уулын бүсэд жил дунджаар 23500 тонн ургац хурааж, 350 сая юань бурлуулалт хийдэг аж.

Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан энэ намрын Жиншань уул хулсны сүеэг өмнөх жилүүдээс арав гаруй хоног хожимдож түүж байна. Хулсны сүеэг туршлагатай хүмүүс түүх ба тэд өдөрт 6000 ширхэг түүдэг. Түүх хугацаа 40 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд тэд 7000-10000 юань орлоготой ажиллах юм.

Дашрамд дурдахад, Хятад улсын төв засгийн газрын шууд харьяанд Бээжин, Тяньжин, Шанхай, Чүнчин дөрвөн хот байдаг. Үүнээс Чүнчин хот нь 1997 оны 6-р сард шууд хараат хотын статустай болсон юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ