CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Сансрын нисэгчид задгай сансарт амжилттай ажиллав

09-19-2022 13:46

2022 оны Есдүгээр сарын 17-ны 13:35 цагт Шэньжөү-14 сансрын хөлгийн багийн сансрын нисэгч Цай Шюйжэ “Вэньтянь” лаборатори бүхээгийн агаарын түгээстэй хэсэг дэх бүхгээс гарах хаалгыг онгойлгосон тухай Хятадын нисэгчтэй сансрын төслийн алба мэдэгдлээ.

15:33 цагийн байдлаар, сансрын нисэгч Цай Шюйжэ, Чэнь Дүн нар бүхээгээс гарсан бөгөөд 16:18  цагт бүхээгийн гаднах ачааны төхөөрөмжийг хөргөх цогцолборыг угсарч дууслаа.

Хятадын нисэгчтэй сансрын төслийн албаны мэдээлснээр, 17:47 цагт Шэньжөү-14 сансрын хөлгийн багийн сансрын нисэгч Чэнь Дүн,  Лю Ян, Цай Шюйжэ нар нягт хамтран ажиллаж, задгай сансар дахь товлосон ажлаа дуусгаад Чэнь Дүн, Цай Шюйжэ нар Вэньтянь лобораторийн бүхээгтээ аюулгүй орсноор энэ удаагийн үүргээ бүрэн амжилттай биелүүлжээ.

Сансрын нисэгчид энэ удаа задгай сансарт бүхээгийн гаднын өргөлтийн бариул, ачааны төхөөрөмжийн хөргөх цогцолборыг угсарсан бөгөөд бүхээгийн гаднын авралтын нотолгоо зэргийн үүрэг даалгавраа бүрэн амжилттай биелүүлсэн байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ