CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ever Aria хөлөг онгоц нэгэн зэрэг 24 000ш чингэлэг ачаа тээвэрлэх чадалтай

09-14-2022 14:01

Хятадын усан онгоц үйлдвэрлэлийн корпорацийн Шанхай дахь HuDong-ZhongHua охин компани энэ сарын 12-нд  Ever Aria нэртэй 24000 чингэлэг ачих хүчин чадалтай аварга усан онгоцыг захиалагч талд хүлээлгэн өгсөн байна. Энэхүү хөлөг онгоцыг 117 хоногт үйлдвэрлэснээрээ Хятадын шинэ рекордыг тогтоожээ. Ever Aria онгоц нь энэ оны зургаан сард хүлээлгэн өгсөн Ever Alot-ын дараа орох аварга онгоц юм.

Ever Aria хөлөг онгоц уртаашаа 399.99 метр, өргөөшөө 61.5 метр. Тавцангийн талбай нь 24000 метр квадрат бөгөөд 3.5 стандарт хөлбөмбөгийн талбайтай тэнцэнэ. Нэгэн зэрэг 240 мянган тонн ачаа, 24 мянга гаруй стандарт чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай. Ашиглалтад орсны дараа Алс Дорнодоос Европ хүртэлх чиглэлд үйлчлэх юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ