CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Казахстаны хэвлэлд өгүүлэл нийтлэв

09-14-2022 13:58

Есдүгээр сарын 13-нд Касым-Жомарт Токаев ерөнхийлөгчийн урилгаар Казахстанд төрийн айлчлал хийхийн өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин "Казахстаны үнэн сонин"-нд "Хятад, Казахстаны харилцааг ирээдүйд улам их хөгжилд хүргэхийг дэмжинэ" гэсэн өгүүлэл нийтэлжээ. Өгүүллээс товчлон хүргэе.

Налгар намрын улиралд К.Токаев ерөнхийлөгчийн урилгаар миний бие Казахстанд төрийн айлчлал хийх гэж байна. Таван жилийн дараа Какахстанд дөрөв дэх удаагаа айлчлах гэж байна. Казахстаны өргөн уудам тал хээр, өндөр сүрлэг уул улс, найрсаг зочломтгой ард түмэнтай уулзахыг тэсэн ядан хүлээж байна.

Хятад, Казахстан бол уул усаараа хаяа нийлж, харилцан түшилцсэн сайн хөрш, сайн анд, сайн түншүүд бөгөөд хоёр орны ард иргэд олон мянган жилийн найрсаг харилцааны түүхэнд эртний торгоны замаар өрнө дорныг холбосон агуу түүхийг бүтээсэн билээ. Хятадын Тан гүрний үед их хувраг Шюаньзан, Мин гүрний үед дипломатач Чэньчэн нар Казахтанд очиж байсан бол "Дорнын Аристотель" хэмээн нэрлэгддэг Аль Фараби, "агуу яруу найрагч" хэмээгдсэн Абай Кунамбаев нарын Казахстаны соёлын нэрт зүтгэлтнүүд Хятад улсад танигдаж, тэдний түүх нь хоёр орны ардын дунд домог болон яригдсаар байна.

Хятад, Казахстаны харилцаа нь цаг хугацааны сорилтыг даван туулж, аль хэдийн хад чулуу мэт бат бэх болсон байдаг. Бид энэхүү амар олдоогүй амжилтаа нандигнаж, шаргуу хөдөлмөрлөж, хоёр орны найрсаг харилцааг уламжлан хөгжүүлэх ёстой. Айлчлалын үеэр миний бие К.Токавев ерөнхийлөгчтэй Хятад, Казахстаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам сайн хөгжүүлэх, Хятад, Казахстаны иж бүрэн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих талаар санал бодлоо солилцож, Хятад, Казахстаны хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар зорилт, хэтийн төлөв болгож, Хятад, Казахстаны харилцааг хамтаар ахиулах зохицуулалт, төлөвлөгөөг гаргах болно.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр