Хөх мөрний Гурван хавцлын дамжин өнгөрүүлэх төвийн ачаа тээвэрлэлт 100 сая тонн давлаа
09-09-2022 14:36

БНХАУ-ын Хятадын Гурван хавцлын корпораци мэдээлэж буйгаар, энэ оны 1-8 дугаар сард Хөх мөрний Гурван хавцлын дамжин өнгөрүүлэх төвөөр 102 сая тонн бараа бүтээгдэхүүнийг зөөвөрсөн гэлээ. 5 давхраас бүрдсэн хос чиглэлээр зорчих боломжтой энэ байгууламж найман сарын дотор анх удаа 100 сая тонноос дээш хүчин чадлаар ажиллаж байгаа нь энэ юм.
Усан онгоцоор дамжин өнгөрөх энэхүү байгууламж нь цахилгаан лифттэй төсөөтөй усан онгоц зөөвөрлөх тавцан бөгөөд Гурван хавцлаар зорин өнгөрөх хөлөг онгоцуудыг усан сангаас ачин буулгаж доод урсгалд хүргэх, мөн доод урсгалаас усан сангийн хэсэгт хүргэх ажлыг гүйцэтгэдэг. Тус байгууламж нь дэлхийн усан ашиглалтын хамгийн том зангилаа болох Хөх мөрний Гурван хавцалд хэрэгжсэн мега төсөл билээ. Онцгой нөхцөл байдал гэлтгүй энгийн үед ч хөлөг онгоц, завь салыг Гурав хавцлаар дамжуулан өнгөрүүлэх зорилготой. Дээш доош зөөвөрлөх тавцан уртаашаа 120 метр, өргөөшөө 18 метр, ёроол хэсэгтээ 3.5 метр устай, 15000 тонн жинтэй усан онгоц, бараа бүтээгдэхүүнийг 113 метр хүртэл өндөрт өргөх хүчин чадалтай.

