CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Бага сургуулиуд унтлагын түшлэгтэй сандал ашиглаж эхэллээ

09-07-2022 14:25

Энэ хичээлийн жилээс эхлэн БНХАУ-ын Жэ Жян мужийн Нинбө хотын зарим бага сургууль сурагчдын үдийн амралтад зориулж ор болдог түшлэгтэй сандал ашиглаж байна. Сурагчдын хичээлийн сандлын түшлэг 90-135 хэм хүртэл тохируулж болох горимтой. Сандлын дээд хэсэгт хүзүү болон толгойг хамгаалах зөөлөн дэртэй ба үдийн амралтын үеэр хөлөө жийх тавиуртай. Одоогоор Нинбо хотын И Гүөхэ бага сургууль, Шя Пү бага сургуульд энэхүү сандлыг 500 гаруй сурагчид ашиглуулж байна.

Азийн улс орнууд үдийн амралтын цагийг ихэд эрхэмлэдэг бөгөөд хоолны дараа хэсэг дуг хийх нь эрүүл мэндэд маш их тустай гэж үздэг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ