CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Газар хөдлөлтийн бүсийн аврах ажиллагаанд хүний амь насыг чухалчлахыг Ши Жиньпин онцлов

09-06-2022 11:27

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Сычуань мужийн Ганьзи жөүгийн Лудин сяньд 6.8 баллын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан чухал заавар өгч, хүний амь насыг авран хамгаалах ажлыг тэргүүн байранд тавьж, гамшигт өртсөн иргэдийг бүх хүчээр авран тусалж, эндэж шархдах эрсдэлийг хамгийн бага хэмжээнд тогтоон барихыг шаардсан байна.

Есдүгээр сарын 5-ны 12 цаг 52 минутад Хятад улсын Сычуань мужийн Ганьзи жөүгийн Лудин шяньд 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Өнөөдрийн байдлаар хэсэг газрын ус, цахилгаан, зам харилцаа, мэдээлэл холбоо харилцаа болон дэд бүтэц гэмтэл хохиролтой байгаа ба 31 хүн эндэж нас баржээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр