CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ӨМӨЗО-ны Хянган аймагт улаан нарсны мөөг тарьж иргэдийн орлогыг нэмэгдүүлж байна

09-06-2022 14:06

Улаан нарсны мөөг нь нэг зүйлийн хүнсний үнэ цэнтэй мөөг болох бөгөөд олон улсын мөөгний зах зээлд шилдэг арван мөөгний нэг юм. Амт нь сайхан, цусан дахь өөх тос, саахрын хэмжээг бууруулах, мэдрэлийг тайвшруулах зэрэг олон чадавхитай. Шууд идэж болохоос гадна эмийн материалд ч ордог. Энэ төрлийн мөөг нь халуун цаг агаарт ургадаггүй, агаарын температур 30 градусыг давсаар үхдэг аж, Байлан гацааны цаг агаар зундаа 30 градусыг давах өдөр хоног тун цөөн байдаг, мөөг ургахад таатай нөхцөлийг хангасан байдаг.

ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотын Байлангийн “Хаошэнь” ойн бүтээгдэхүүний ХХК-ийн менежерийн танилцуулснаар 2021 онд Байлан нутгийн цаг агаар, хөрс, агаарын температур, усны чанар зэргийн нөхцөл байдалд судалгаа хийж, 760 мянган юаний хөрөнгө оруулалт хийж, 11 хүлэмж туршин ажиллуулахад үр дүн сайн байсан тул энэ жил нэмээд 41 хүлэмж барьжээ. Өнгөрсөн 8-р сард нэг хүлэмжээс 1000 кг мөөг түүсэн, 60 гаруй хувийг нь Бээжин болон Фүжянь мужийн Фүтянь хот руу борлуулж, үлдсэнийг нь өөрсдийн хэрэгцээнд бүтээгдэхүүн болгон худалдаж байгаа аж. Өөрсдөө голдуу мөөгөө хөлдөөх буюу хатаагаад борлуулж байгаа юм байна. Мөөг түүх улиралын үеэр Байлан гацаанаас 50 гаруй хүн ажиллуулж, өдөрт 150 юаний цалин өгдөг тухайгаа менежер мөн ярьсан юм. 

Удахгүй мөөг тарих саравчаа нэмж, ажилтан бүрт тус бүр нэг хүлэмж хариуцуулан, гурван сарын хугацаанд хүн бүрт 15 мянган юаний орлого хуваарилахаар төлөвлөж байна. Ингэвэл илүү олон хүмүүсийг хамруулж тэднийг ажлын байраар хангахад нь тусална. Мөн мөөгөө олон төрлийн бүтээгдэхүүн болгон боловсруулах талаар сайн ажиллаж, мөөг тарих талбайгаа нэмэгдүүлэн Хянган аймгийн хамгийн том мөөг тарих бааз болгохоор зорилт болгож байгаа аж.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр