CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үндэсний шинжлэх ухаан технологи, инновацийн холбооны II их хурал Хянган аймагт боллоо

09-02-2022 16:15

9-р сарын 2-ны өдөр, Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үндэсний шинжлэх ухаан технологийн инновацийн холбооны II их хурал хийгээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах баялаг хэмнэх эрчимжүүлсэн өндөр үр дүнтэй ашиглах эрдэм шинжилгээний хурал ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашааны форумын төвд цахим болон танхимаар боллоо.

Хятадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн эвлэлийн ерөнхийлөгч Жан Юйшян, Хятадын инженерийн академийн академич, Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Рэнь Фажэн, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн дэд захирал Фэн Жүн-Ү видео үг хэлж, газар тариалан хөдөө тосгоны яамны Шинжлэх ухаан боловсролын хэлтсийн хоёрдугаар зэрэглэлийн зааварлагч Дөү Пэнхүй хуралд оролцон үг хэлж, ХКН-ын Хянган аймгийн хорооны орлогч дарга, аймгийн дарга Сүх нар мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв. Хянган аймгийн дэд дарга Хэ Вэйли хурлыг хөтлөв. Бүх Хятадын 20 шахам муж, хот, ӨЗО-ноос хүрэлцэн ирсэн удирдлага, хүндэт зочид, эрдэмтэн мэргэжилтэд болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн шинжлэх ухаан технологийн инновацийн холбооны аж ахуйн нэгжийн эзэд зэрэг 200 гаруй хүн хуралд оролцов.

Их хурлын нээлтийн ёслолд, үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн шинжлэх ухаан технологийн инновацийн холбооны нарийн бичгийн дарга нарын газраас холбооны шинэ гишүүдийн нэрс болон мэргэжилтдийн зөвлөл байгуулагдсан шийдвэрийг уншиж, Хянган аймгийн хөдөө аж ахуйн газраас Хянган аймгийн хөдөө ауйг танилцуулж, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах судлалын хүрээлэнгийн Хянган аймаг дахь хүнсний аж үйлдвэрийн шинжлэх ухаан технологийн инновацийн академи байгуулагдсаныг зарлах ёслол, үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах шинжлэх ухаан технологийн инновацийн холбоо, Хянган аймгийн бүх хошуу шянь хотын захиргаа болон холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны хүрээний хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол, Рашаан хот дараагийн их хурлыг зохион байгуулах газар болох Жянсү мужийн Тайшин хотод холбооны далбаа гардуулах ёслол болов.

Энэ удаагийн их хурлыг Хятадын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах судлалын хүрээлэн, Хянган аймгийн захиргаа, үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэрийн шинжлэх ухаан технологийн инновацийн холбоо хамтран зохион байгуулж, Рашаан хотын захиргаа, Хянган аймгийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааны судлалын хүрээлэн хариуцан зохион байгуулж, Өвөр монголын хөдөөг сэргээн хөгжүүлэх судлалын төв болон Өөвр монголын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны шинжлэх ухааны академийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах судлалын хүлээлэн туслан зохион байгуулав.

“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор 8 сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга - 2022 дээрх сурвалжилгаар ийнхүү амжилттай өндөрлөж байна. Хятадын хөдөөг сэргээн хөгжүүлэх, ядуурлыг бууруулах бодлого, арга технологийг танилцуулсан сурвалжилга, мэдээллүүдийг шимтэн уншиж, үзсэн та бүхэнд баярлалаа.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ