CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын нисгэгчид задгай сансарт ажиллалаа

09-02-2022 14:10

Хятадын Нисгэгчтэй сансрын инженерийн албанаас мэдээлснээр энэ сарын 2-нд "Шэньжөү 14" сансрын хөлгийн багийнхан анх удаа бүхээгээс гарч 6 цагийн турш задгай сансарт ажиллажээ.

Сансрын нисэгч Чэнь Дүн, Лю Ян, Цай Шюже нар хамтран задгай сансарт ажиллах үүргийг биелүүлэв. Сансрын нисэгч Чэнь Дүн, Лю Ян хоёр задгай сансарт гарсан бол Цай Шюжэ үндсэн бүхээгт туслах үүрэг гүйцэтгэжээ. Ажиллагааны үеэр эх дэлхийн удирдах төв болон "Шэньжөү 14" сансрын хөлөг уян хатан зохицуулалтаар ажиллав. Сансрын нисэгч Чэнь Дүн, Лю Ян хоёр сансрын бүхээгийн гадна шахуурга угсрах, камер суурилуулах зэрэг үүрэг гүйцэтгэжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ