CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хорчин баруун гарын өмнөд хошууны "Тэрүүн" сүүн бүтээгдэхүүн боловсруулах хоршоо

09-01-2022 10:10

Хорчин баруун гарын өмнөд хошууны Улаанмод суурин нь элдэв бохирдолгүй, цөлжилтгүй, уултай устай, байгаль экологийн тэнцвэртэй бэлчээрийн ховорхон нутаг юм. Нутгийн иргэд үхэр үржүүлж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж буй.

Жиньхуа 2020 онд сүү сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх зорилгоор Хорчин баруун гарын өмнөд хошууны “Тэрүүн” сүүн бүтээгдэхүүн боловсруулах мэргэжлийн хоршоог байгуулжээ. 

"Сүү бол үнэт эрдэнэ. Хурууд, өрөм, цөцгийн тос хийж болно, тэр ч байтугай үлдэгдлийг нь огт хаялгүй бусад төрлийн бүтээгдэхүүн хийж болно" гэж тэрээр ярьж байна. Тэрээр нийт 15 төрлийн бүтээгдэхүүн гаргадаг. Эхэн үедээ тэрээр хөршүүддээ борлуулдаг байсан бол дараагаар жуулчдад худалдаалах зэргээр борлуулалтаа нэмэгдүүлсээр буй. 

Одоо тус хоршоо өдөрт 900 литр сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд жилд 3 тн гаруй хурууд, 3000 гаруй ширхэг өрөм үйлдвэрлэдэг. Жилийн цэвэр орлого 300 мянга гаруй юаньд хүрсэн.

Үндэсний уламжлалт цагаан идээний үйлдвэрлэлийг дэмжих үүднээс орон нутгийн захиргаанаас 1 сая 350 мянган юань, Өвөр монгол Бээжингийн эдийн засгийг дэмжих сангаас 300 мянган юань олгож, Жиньхуа өөрөө 250 мянган юанийн хөрөнгө босгож, 450 ам.метр талбай бүхий үйлдвэрийн барилга барьжээ. 

Тэрээр уламжлалт гар урлал, орчин үеийн үйлдвэрлэлийг хослуулан тал нутгийн амтыг хэрэглэгчдэд хүргэж байна.

“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор 8 сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга - 2022 үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуунд үргэлжилж байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр