CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хорчин баруун гарын өмнөд хошууны "Саралан" эмэгтэйчүүдийн гар урлалын хоршоо

09-01-2022 10:04

Хорчин баруун гарын өмнөд хошууны “Саралан” эмэгтэйчүүдийн гар урлалын хоршооны дарга, Хорчин баруун гарын өмнөд хошууны Улаанмод сумын Сартай гацааны эмэгтэйчүүдийн холбооны дарга Шююнь нь эмэгтэй, монгол үндэстэн, их сургууль дүүргэсэн нэгэн. Тэрээр малчдыг бизнес эрхлэх, орлоготой болгох, тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн дунд чинээлэг өрхийг бий болгох, эмэгтэйчүүдийн холбоог бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэгт түлхүү анхаарч, олон жил махран зүтгэж иржээ. 

Шююнь 2016 онд Хорчин баруун гарын өмнөд хошууны “Саралан” эмэгтэйчүүдийн үндэсний гар урлалын хоршоог эхлүүлж, 2017 оны нэгдүгээр сард албан ёсоор бүртгүүлжээ. Уг хоршооны бизнесийн загвар нь "Хоршоо+бааз+тариаланчид, малчид" юм. Одоогоор 87 гишүүнтэй.

Сүүлийн жилүүдэд 42 удаагийн үнэ төлбөргүй сургалт явуулж, 5000 гаруй суралцагчийг хамруулжээ. Ядуурлаас ангижруулах өрхүүдээс захиалга авах, ядуу өрхийг хоршоонд ажилд оруулах гэх мэтээр өрхийн орлогын түвшинг үр дүнтэй нэмэгдүүлж, нэг өрхөд ногдох хоршооны өрхийн орлогыг 1200 гаруй юаниар нэмэгдүүлсэн байна.

“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор 8 сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга - 2022 үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Хянган аймгийн Хорчин баруун гарын өмнөд хошуунд үргэлжилж байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр