CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хянган аймгийн Аршаан хотыг танилцуулж байна

09-01-2022 15:17

ӨМӨЗО-ны Хянган аймгийн баруун хойд хэсэг, Их Хянганы нурууны баруун өмнөд бэл дэх Аршаан хотын бүтэн нэр нь Халуун Аршаан юм. Нийт 7408.7 метр квадрат талбайтай, дөрвөн талаараа Хөлөнбуйр хот, Хорчин баруун гарын өмнөд хошуу, Монгол Улс болон Шилийнгол аймагтай хиллэдэг. Тус хот нь нийт 68 мянган хүн амтай, монгол, хятад, хотон, манж зэрэг 13 үндэстэнтэй. Монгол Улс хоорондын хилийн шугам нь 94 орчим км бөгөөд Хятадын Аршаан-Монголын Сүмбэр боомт нь улирлын чанартай ажилладаг.

Их Хянган нурууны ойн бүс дэх Аршаан хот нь эко орчинтой, далайн түвшнээс дээш 1100 метрт оршдог. Ойр орчмын хотуудтай тээвэр хийхэд тохиромжтой, Манжуур, Хайлаар, Жалан айл, Улаанхот, Шилийнхот болон бусад газруудын аялал жуулчлалын нөөцийг нэгтгэх стратегийн төв цэг тул Өвөр монголын аялал жуулчлалын алтан бүс гэгдэх болсон.

Сүүлийн жилүүдэд Аршаан хот аялал жуулчлалын нөөц бололцоондоо түшиглэн, Аршаан-Чайхэ аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, Хайшэнь булгийн амралтын газар зэрэг олон сайхан жуулчлалын бүсийг байгуулсан.

Тус хотод одоогийн байдлаар Аршаан, Хоосонгуу зэрэг үндэсний ойн хоёр цэцэрлэгт хүрээлэн, ЮНЕСКО-д бүртгэлтэй дэлхийн геопарк нэг, үндэсний намгархаг газрын цэцэрлэгт хүрээлэн гурав, 5А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар нэг, 4А зэрэглэлийн байгалийн үзэсгэлэнт газар хоёр бий.

Уг газрын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд инновац, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах гэсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж ирсэн. Одоогоор дэлхийн жишигт нийцсэн бүхий л төрлийн аялал жуулчлал, улирлын чанартай аялал жуулчлал, өндөр чанартай аялал жуулчлалыг хөгжүүлэх, улмаар олон улсад нэр хүндтэй, дотоодын нэгдүгээр зэрэглэлийн аялал жуулчлалын чиглэлийг бий болгохоор зорьж байна.

2014 оны 1 дүгээр сарын 26-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Аршаан хоттой танилцахдаа "Аршааны байгаль бүх улиралд үзэсгэлэнтэй. Иймд Аршааны аялал жуулчлал лавтайяа хөгжинө" хэмээн хэлсэн байдаг. Хянган аймгийн захиргаа, намын хорооны ажлын алба Ши Жиньпин даргын заавар, шаардлагыг сайтар хэрэгжүүлж, Аршааныг нийт аймгийн аялал жуулчлалын хөгжлийн чиглүүлэгч болгохоор ажиллаж байна.

“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор 8 сарын 26-нд нээлтээ хийсэн Хятад Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга - 2022 үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Хянган аймгийн Рашаан хотод үргэлжилж байна.  

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр