CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нүүрстөрөгчийн давхар ислийг шингэрүүлэн нефт үйлдвэрлэнэ

08-30-2022 14:57

"Qilu газрын тос химийн компани, Shengli газрын тосны уурхайтай хамтрын сая тонн зэрэглэлийн CCUS төсөл" хэрэгжүүлж эхэлсэн тухайгаа энэ сарын 29-нд Хятадын газрын тосны Синопек групп мэдээлэв. Нүүрстөрөгчийг хуримтлуулан ашиглах болон хадгалах CCUS технологийг Хятад улс үйлдвэрлэлд нэвтрүүлж эхэлснээр салбарын бизнес менежментийг илүү боловсронгуй болгож буй юм.

Qilu газрын тос химийн компани агаарт гаргаж байсан нүүрстөрөгчийн давхар ислийг хураан авч шингэрүүлэн, зориулалтын сав бүхий машинд ачин Shengli газрын тосны уурхай зөөн аваачина. Shengli газрын тосны уурхай тухайн төсөлд бэлдсэн 73 худгийн гүнд шахаж, мэрэгжлийн дамжилгыг тос болгон хувиргах шат дамжилгууд явагдах аж.

Хятадын газрын тосны Синопек группийн хариуцлагатай хүний мэдээлж буйгаар, Хятад улсын энэхүү салбарт анхлан хэрэгжүүлж байгаа тус төсөл 25 сая тонн тос хадгалах багтаамжтай, уурхайн гүнд шахан оруулах 73 худагтай. Ирэх 15 жилд нийт 10 сая тонн шингэрүүлсэн нүүрстөрөгчийн давхар ислийг худагт шахаж 3 сая тонн тос гарган авхаар ажиллаж байна гэв. Уг төслийг хэрэгжүүлснээр жилд дунджаар 1 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт цацахаас сэргийлнэ. Энэ нь 9 сая мод тарьсантай адил юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр