CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Чыби хот дугуй булант цайг “нэг шахмал хос эргэлт”-д оруулжээ

08-30-2022 11:25

Өнө удаан түүхтэй Чыбигийн шахмал цай нь тариалангийн өвөрмөц аж ахуй юм. Өнгөрсөн хугацаанд Чыбигийн шахмал цайг голдуу хил хязгаар нутгаар борлуулдаг байсан тул хэрэглэгчдийн тоо хязгаарлагдмал байв. Сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэнддээ санаа тавих болсон нь цай ундааны эрэлтийг нэмэгдүүлжээ. Чыби хот цагийн аяст тохируулан дотоод гадаадын зах зээлийг сайтар ашиглан брэндийн сурталчилгаагаа явуулж, борлуулалтаа түргэтгэн шахмал цайгаа хос эргэлтэд оруулах болов.

Хубэй мужийн Жаоличяо цайны үйлдвэрийн бүтээгдэхүүн үзэсгэлэнгийн зааланд Аж ахуйн нэгжийн удирдлага Жинь Ли сурвалжлагчид Шанхайн импортын барааны экспогийн хугацаанд дэлгэн үзүүлсэн шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. 

Хубэй мужийн цайны аж ахуйн группын Ерөнхий захирал, Хубэй мужийн Жаоличяо цайны үйлдвэрийн удирдлага Жинь Ли “Энэхүү бэлгийн цай нь Шанхайн танхимд дэлгэн үзүүлэхэд тохиромжтой бүтээгдэхүүн юм. Хэрэглэгчид энэхүү цайны сайн талыг хэзээнээсээ мэднэ. Шахмал цайг амсах явцад бид уг цайны боловсруулах технологийг биечлэн танилцуулдаг” гэлээ.

“Манай цайны үйлдвэр 1949 онд байгуулагдсан Эхэндээ хил хязгаар нутагт цайгаа үйлдвэрлэж байхдаа Өвөр монголын зах зээлд эзлэх хэмжээ 80 гаруй хувьд хүрч байв. Сүүлийн жилүүдэд Жаоличяо цайны үйлдвэр бүтээгдэхүүндээ инновац шингээж, олон төрөлт өвөрмөц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлээ тэлсэн. Чыбигийн шахмал цайтай танилцах танхимд /Шанхай/ Жаоличяо цайны үйлдвэр нарийн төлөвлөж, 20 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэйгээр үзэсгэлэнд оролцсон. 2015 оноос эхлэн дотоод дахь зах зээлээ идэвхтэй өргөтгөж, хамгийн анх 10 хувьтай байсан бол 2020 онд бидний үйлдвэрлэлийн харьцаа дотоодын борлуулалтын зах зээлийн 50 хувийг эзэлсэн” гэж Жинь Ли ярилаа.

Иргэдийн үйлдвэрлэж буй цай ундааны үйлдвэрийг хөгжүүлэх тал дээр Засгийн газар ч багагүй хүчин зүтгэл гаргасан байна. Чыбигийн шахмал цайны брэндийг нийтэд таниулахын тулд Чыби хотын захиргаа олон жил дараалан шахмал цайны үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, эдийн засгийн эргэлтийг нь бэхжүүлжээ. Цайны аж ахуйн хөгжлийг тэлэхийн тулд Чыби хот цайг албан байгууллага, супермаркет, хороолол, сургууль, ресторан, зочид буудал, аж ахуйн нэгжид борлуулах арга хэмжээг өргөнөөр хэрэгжүүлсэн байна. Энэ жилээс эхэлж Чыби хот цайгаа Дэлхийн эрүүл мэндийн экспо-3, Сычуаний цайны арван дөрөвдүгээр экспо, Хятадын олон улсын цайны соёлын экспо зэрэг төрөл бүрийн экспод оролцуулж сурталчилжээ. Үүний зэрэгцээ Хятадын томоохон хотуудад Чыбигийн шахмал цай борлуулах төв болон салбар цэгүүдийг байгуулсан аж. Аравдугаар сарын 10-нд Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх группийн Үхан дахь гурван суурин цай борлуулах таван төвийг нэг дор нээжээ. Энэ нь мянган хотод түмэн дэлгүүр ажиллуулах гараагаа эхлүүлж, нэн олон Үханьчүүдэд Чыбигийн шахмал цайг амсуулах гэсэн хэрэг болно.

Үхань хотын иргэн Ван овогт “Чыбигийн шахмал цай таргыг бууруулж, бие дэх өөх тосыг хөөдөг. Хэд хэдэн удаа уусны дараагаар цайны амт маш их таалагдсан болохоор бид Чыбигийн шахмал цайг байнга уухаар болсон” хэмээн ярьж байна. Тодруулбал, ирэх жилийн эцэс гэхэд Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх групп нь Хятадын томоохон хот, шяниудад шахмал цайны 1000 дэлгүүр ажиллуулах болно.

Чыбигийн цайны аж ахуйг хөгжүүлэх группын Зах зээлийн хэлтсийн удирдлага Лү Шючинь “Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд түшиглэж, бид шахмал цайны брэнд болон соёлыг улам түлхүү хөгжүүлнэ. Өнөө жилээс эхлэн Хятадын мянган хотод түмэн дэлгүүр ажиллуулна” гэлээ.

Дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Чыби хот Хятадын “Бүс ба зам” хөтөлбөрийг түшиглэн цайны аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг гадны зах зээлд гаргах ажлыг хэрэгжүүлж байна. Өнөөг хүртэл Чыби нь “Бүс ба зам” дагуух улс орнуудад 100 гаруй Чыбигийн шахмал цайтай биечлэн танилцах гарцыг нээсэн. Хятад-Оросын түмэн газрын цайны замыг дэлхийн өвд бүртгүүлэх арга хэмжээг зохион байгуулж, ОХУ, Франц, Швейцарь зэрэг улсад олон нийтэд брэндээ танилцуулан, 20 гаруй оронтой хамтын ажиллагаа өрнүүлж буй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ