CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Залайд хошуу будааны тариалалтаа загас үржүүлэгтэй хослуулан өндөр ашиг хүртэж байна

08-29-2022 15:22

Сүүлийн жилүүдэд Хянган аймгийн Залайд хошуу цагаан будаа тариалсан усандаа загас, хавч үржүүлж “Нэг усанд хоёр үйлдвэрлэл, хос ашиг" хэмээх шинэ загвараар өндөр ашиг олох болжээ.

2022 онд тус хошуу нь 40 хоршоо, өрх, томоохон тариаланчдыг дэмжин 5400 га талбай бүхий талбайд цагаан будаа, загасны аж ахуйг хослуулан эрчимтэй хөгжүүлсэнээр Хянганы цагаан будаа хэмээх Хятад даяар алдартай брэндийн чанар, үр нөлөөг тогтворжуулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ногоон үр ашгийг өсгөх, чанар стандартыг сайжруулах, байгаль орчныг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.

Мөн Залайд хошууны Үндэсний орчин үеийн ХАА-н аж үйлдвэрийн паркт тус хошууны Газар тариалан, мал аж ахуй, шинжлэх ухаан технологийн албаны Усан технологи үйлчилгээний төвийн хамт олон орон нутгийн засаг захиргааны тусламжтайгаар цагаан будааны үзүүлэнгийн талбайд 300 кг хавч тавьж үржүүлэн орлогожих болсон байна.


Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр