CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилга эхэллээ

08-26-2022 14:54

“Ирээдүйн төлөө хамтдаа – Хөдөөг сэргээн хөгжүүлэх үйлсэд анхаарлаа хандуулъя” сэдэв дор Хятад, Монголын хэвлэл мэдээллийхний хамтарсан цахим сурвалжилга-2022 үйл ажиллагаа өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үйл ажиллагааг Хятадын Хэвлэл Мэдээллийн Ажилтны Нийгэмлэг, Монголын Сэтгүүлчдийн Холбоо, ӨМӨЗО-ны Хэвлэл Мэдээллийн Алба, Хятадын Шинхуа мэдээллийн портал сайт хамтран зохион байгуулж буй. 

Хятадын Хэвлэл Мэдээллийн Ажилтны Нийгэмлэгийн дарга Тянь Юйхун, Монголын Сэтгүүлчдийн Холбооны тэргүүн Ө.Отгонбаатар нар Бээжин, Улаанбаатараас цахим мэндчилгээ дэвшүүлж, Хятад Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл 60 гаруй хүн нээлтийн үйл ажиллагаанд цахимаар оролцов. 

Хятад, Монгол хоёр улсын хэвлэл мэдээллийхний хамтарсан сурвалжилгын баг Өвөр Монголын Хянган аймаг, Хүбэй мужийн Чыби хот, Хэбэй мужийн Шы Жяжуань хот, Жэжян мужийн Жөүшань хот, Гүйжөү мужийн Рунжян сянь зэрэг газарт видео цахим холбоо ашиглан нэвтэрч, Хятадын хөдөө тосгон болон хөдөө аж ахуйг хөгжүүлэх, малчин тариачдын ашиг орлогыг нэмэгдүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй арга технологийг газар дээрээс нь мэдээлж, хоёр орны ядуурлыг бууруулж, хөдөөг хөгжүүлэх чиглэл дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр зорьж буй юм.   

Т.Төмөрголт, Ч.Яруу

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ