CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Дэлхийн роботын үзэсгэлэн болж байна

08-19-2022 11:32

2022 оны дэлхийн роботын үзэсгэлэн энэ сарын 18-нд Бээжин хотын И Чуан олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийлээ. Төрөл бүрийн салбарт ашиглагдаж буй 500 гаруй роботыг үзэсгэлэнд дэлгэж, тэдгээрийг нэг дороос үзэх боломжийг олон нийтэд олгожээ. 40 мянган м2 талбайд аж үйлдвэр, үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, онцгой байдал гээд төрөл бүрийн салбарт ашиглагдах роботуудыг дэлгэсэн аж. Энэ удаагийн үзэсгэлэн нь "Хамтдаа бүтээж хамтдаа ялах" хэмээх гол сэдвийн хүрээнд болж буй юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ