CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хүнд жинтэй панда мэндэлжээ

08-18-2022 10:55

"Cui cui” нэртэй нэртэй хулсны баавгай Сычуань мужийн Вүо Лүнд охин зулзагатай болсон талаар Хятадын Панда Судлан Хамгаалах Төвөөс  энэ сарын 17-ны өдөр мэдээллээ. Нялх панданы биеийн жин нь 270.4гр аж. Өнөө болтол ийм хүнд жинтэй панда төрж байсан тэмдэглэл байхгүй гэдгийг тус төвийнхөн мөн хэлж байна.

Эх панда "Cui cui" нь 16 настай. Энэ оны 3 сард ороо нь орж байгалын аргаар хээлтжээ. 7 сарын 10-аас идэш болон хөдөлгөөн нь багасч, 8 сарын 4-ний үүрийн 6 цагт ус нь хагарсан байна. Панда эмчийн тусламжтайгаар 40 цагийн дараа буюу 8 сарын 5-нд энх мэнд амаржжээ. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ