CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Торгоны замын 6 дахь экспо нээлтээ хийлээ

08-17-2022 18:21

Торгоны замын олон улсын зургаа дахь экспо буюу Хятадын зүүн баруун нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт худалдааны хэлцэл энэ сарын 14-ний өдөр Шааньши мужийн Ши-Ань хотод нээгдлээ. Өмнөд Солонгос, Тайланд, Сингапур зэрэг 70 гаруй улс орон, бүс нутгийн хилийн чанад дахь зочин төлөөлөгч, бизнес эрхлэгчид, мөн улсын дотоод дахь мужийн зэрэглэлийн 20 гаруй бизнес эрхлэгч "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг дэмжиж, олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хуваалцах зорилгоор онлайн болон оффлайн аргыг хослуулан арга хэмжээнд оролцлоо.

"Бүс ба зам" санаачилгыг хэрэгжүүлсэн есөн жилийн хугацаанд Хятад болон зам дагуух орнуудтай хийсэн худалдааны хэмжээ шинэ үе шатанд хүрч, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа шинэ ахиц дэвшил гарган, олон талт болон хоёр талт, бүс нутгийн хамтын ажиллагаанд шинэ ололт амжилтуудыг авчирсан юм. 2013-2021 онд Хятад улс болон зам дагуу орнуудтай хийсэн бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээ бараг 11 их наяд ам.долларт хүрсэн бол хоёр талын хөрөнгө оруулалт 230 тэрбум ам.доллароос давж, гэрээгээр гүйцэтгэсэн төслүүдийн хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 730 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2021 оны эцэс хүртэлх байдлаар, Хятад улс зам дагуух 24 оронд хилийн чанадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 79 бүс байгуулж, нийт 43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь орон нутагт 346 мянган ажлын байрыг бий болгожээ. Энэ оны нэгдүгээр сард Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээр (RCEP) хүчин төгөлдөр болохын хэрээр "Бүс ба Зам"-д туслан чөлөөт худалдааны бүсүүдийн сүлжээний бүтээн байгуулалтыг түргэтгэжээ.

Энэ удаагийн Торгоны замын экспо нь бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн харилцааны хэлэлцээрийн (RCEP) тусгай үзэсгэлэнгийн бүсийг байрлуулсан бөгөөд RCEP-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааны орон зайг улам тэлэх зорилгоор 2022 оны Хятадын Шааньши-RCEP бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалтыг бас зохион байгуулжээ. Мөн экспогийн хугацаанд арга хэмжээнд оролцогчид ухаалаг үйлдвэрлэл, оюуны өмчийн эрхийг хамгаалах, худалдаа, хууль эрхзүйн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр гүнзгий хэлэлцүүлэг, солилцоо хийсэн байна.

Бүгд Найрамдах Узбекистан улсын ерөнхий сайдын орлогч, Хөрөнгө оруулалт, гадаад худалдааны сайд Замхид Хозаев нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, “Энэ удаагийн Торгоны замын экспо нь Торгоны зам дагуух улс орнууд, ялангуяа Узбекистан Хятад хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд маш чухал ач холбогдолтой. Мөн хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, аж үйлдвэр, соёлын салбарын хамтын ажиллагаанд асар их нөөц боломж олголоо” гэжээ.

Торгоны замын экспог таван удаагаа амжилттай зохион байгуулж байна. Тайланд, Киргизстан, Гүрж зэрэг 11 орон урьд өмнө гол зочин орноор оролцож байсан бол дэлхийн 190 гаруй улс орон, бүс нутгаас нийт 200 гаруй хилийн чанадын улс төрч асан, нэр хүндтэй 9000 гаруй гадаадын бизнес эрхлэгчид арга хэмжээнд оролцож байв. Түүнчлэн 30 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж байсан бөгөөд давхацсан тоогоор 600 мянга гаруй үзэгчид үзэсгэлэнтэй танилцжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ