CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Загас агнуурын 10 мянга гаруй усан онгоц далайд гарлаа

08-17-2022 18:27

Гурван сар хагасын агнуурын амралт дуусч, загасчид энэ сарын 16-ны өдөр Фүжянь мужийн ойролцоох далайд дахин гарлаа.

Энэ удаа Фүжянь мужаас нийт 10457 загас агнуурын усан онгоц далай руу хөдөлжээ.

Тэд цар тахлын эсрэг хууль дүрмийг мөрдөн ажиллах ба хуульд заасан далайн бүсэд ажиллаж, байгал орчныг хамгаалах дүрэм тогтоолыг чанд мөрдөн, агнах загасаас бусад төрлийн далайн амьтдад нөлөөлөхгүй аж. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ