CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Нүүрс нийлүүлэлтийн үйлчилгээний бааз ашиглалтад орлоо

08-17-2022 17:59

Жянсү мужийн Лян Юнган хотноо нүүрс нийлүүлэлтийн үйлчилгээний бааз байгуулах барилгын ажлын гол хэсгийг энэ сарын 15-нд барьж дуусгажээ. Өнөөдрийн байдлаар тус баазын дотоодод машин төхөөрөмж угсрах ажил үргэлжилж байна. Тус бааз ашиглалтад орсноор нэгэн зэрэг 1 сая орчим тонн нүүрс хадгалах боломжтой. Энэхүү бааз нь нүүрсний бизнестэй холбоотой худалдан авах, борлуулах, хадгалах, зөөвөрлөх, шалгах зэрэг ажлыг түргэн шуурхай хийж, бүс нутгийн эдийн засгийн чанартай хөгжлийг ахиулахад чухал ач холбогдолтой юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр