CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын уламжлалт утсан хүүхэлдэйн жүжиг

08-17-2022 18:24

Ердөө 5м2 талбайтай тайзан дээр тоглогддог Хятадын утсан хүүхэлдэйн жүжиг нь уран бүтээлчдийн дуулах, уран яруу өгүүлэх, мөн хөгжмийн зэмсгийн тоглолтын тусламжтайгаар үзэгчдийн нүд чихийг баясгадаг. 

Жяньши мужийн Гуаньчан шяны ардын уран сайнханчдын утсан хүүхэлдэйн жүжгийн хамтлаг нь энэ нутагтаа алдартай. Тэд тариалангийн ажил ихтэй үедээ талбай дээр завгүй ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа тайзнаа утсан хүүхэлдэйнүүдээ амилуулж, жүжгийн үзүүлбэрээрээ үзэгчдийг баясгадаг аж.  Уламжлалт утсан хүүхэлдэйн жүжгийг  Жяньши муж 2013 онд мужийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад оруулжээ.

Ши Бан Ин 1997 онд нутгийн найз нөхөдтэйгээ утсан хүүхэлдэйн жүжгийн хамтлаг байгуулан сонирхлоороо тоглодог байжээ. Дур сонирхлоороо нийлсэн хамтлаг нь сар шинэ, баяр найрын өдрүүдээр тайзнаа уригдан тоглолт хийх хэмжээнд хүрч чаджээ. Өнгөрсөн 25 жилийн турш тэд 3500 гаруй удаа тоглолт хийжээ. Уулархаг тосгоноос үүссэн энэхүү биет бус соёлын өв уламжлалаа өвлүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ сүүдэр ший жүжгийн хамтлагийн ахлагч Ши Бан Ин хэлж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ