CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Агаарын маглев төмөр зам ашиглалтад орлоо

08-10-2022 14:41

Хятадын анхны агаарын маглев замын барилгын ажил энэ сарын 9-нд дуусч, Жянши мужид туршилтаар ажиллуулж эхлэв. Энэхүү маглев зам нь болд төмөр болон бетоноор бэхлэгдсэн багануудад агаарт дүүжлэгдсэн байрлалтай. Маглев галт тэрэг зорчих тус замыг бүтээх ажилд Жяншийн Шинжлэх ухаан технологийн их сургууль, Хятадын Төмөр замын 6-р хүрээлэн, Хятадын төмөр замын аж үйлдвэр болон бусад нэгжүүд хамтран ажиллажээ. Тэд зураг төсөл боловсруулж, үйлдвэрлэх явцад оролцсон ба уг маглев замд байгаль орчинд ээлтэй ногоон хөгжилд нийцсэн, ухаалаг, аюулгүй, эдийн засагт хэмнэлтэй зэрэг онцолгийг шингээж өгчээ.

Жяншийн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн намын дарга Ян Биний танилцуулж буйгаар, тус маглев замыг бүтээсэн судалгааны баг маглев галт тэрэг агаарт дүүжлэгдэн эргэх бүтэц, чиглүүлэгч бүтэц, шулуун замд дах цахилгаан хөдөлгүүрийн ажиллагаа болон тоормослох зэрэг хүнд сэдвийг амжилттай даван гарч чадсанаар агаарын маглев аюулгүй саадгүй зорчох боллоо гэжээ. тус замыг бүтээхэд оролцсон Хятадын дотоодын байнгын соронзон материал үйлдвэрлэл, төмөр замын транзит, хиймэл оюун ухаан, утасгүй холбоо, ухаалаг үйлдвэрлэл, маглев цахилгаан мотор зэрэгтэй холбоотай аж ахуйн нэгж компанууд нь олон улсын 5 патент, 60 гаруй шинэ бүтээлийн патенттай болжээ. 

Шинээр баригдсан агаарын маглев замын урт нь 800 метр, зорчих маглев галт тэрэг нь хоёр вагонтой, 88 хүний суудалтай, хамгийн дээд хурд 80км/цаг юм байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ