CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үхэрчин хүү, нэхмэлчин охины домогт баяр жуулчдыг ихээр татаж байна

08-05-2022 17:29

Жил бүрийн билгийн тооллын долдугаар сарын 7-нд хятадын уламжлалт “Чиши” баяр буюу Гэгээн хайрын өдрийг тохиодог. Үхэрчин хүү, нэхмэлчин охины домгоос үүдэлтэй энэхүү гэгээн хайрын өдөр охидууд бадамлянхуа хэлбэртэй жижиг дэнлүү хийж, түүн дээрээ сайн сайхан амьдрах хүсэл, заяаны ханьтайгаа учрах мөрөөдлөө бичин голын усанд тавьж урсгадаг.  Тэд усны урсгал хүсэл мөрөөдлийг нь тэнгэрийн хаяанд хүргэж, бурхан тэнгэрийн мэлмийд өргөнө гэж итгэдэг. Эртний энэ уламжлалыг сүүлийн үед аялал жуулчлалтай хослуулан баярын өдрөөр гадаад дотоодын жуулчдыг татах болжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ