CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрний эх ундаргад шалгалт хийлээ

08-04-2022 17:23

Хятадын эрдэмтэд Гурван мөрний эх ундаргад 2022 оны иж бүрэн судалгаа шилжилгээ хийж байна. Энэ удаа Хөх мөрний эх дэх усны экологи ба усны хүрээлэн буй орчинд ач холбогдол өгч шалгалт хийжээ. Хөх мөрний Шинжлэх Ухааны Академийн эрдэм шинжилгээний экспедицийн гишүүд дээж авах цэг бүрт очин, усны хөвөгч амьтан, замаг, усны ёроолын амьтдыг цуглуулан Хөх нуур, Түвдийн өндөрлөгийн усны экологи орчны "Бичил ертөнц"-ийн нууцыг тайлж байна.

"Хятадын цэнгэг усны сан" гэгдсэн Гурван мөрний эх газрын усны нөөц өнгөрсөн таван жилд дунджаар 68.542 тэрбум шоо метр болж өсчээ. Энэ нь 1956-2000 оны жилийн дундаж усны нөөцөөс 38%-иар илүү үзүүлэлт юм. Гурван мөрний эх гэдэг нь Хөх мөрөн, Шар мөрөн, Ланцан мөрөн нь Хөннуур Түвдийн өндөрлөгөөс эх авдаг газрыг хэлдэг. Гурван мөрний эх орчмын байгаль нь өвөрмөц тогтоцтой, байгалийн баялаг тэр дундаа цэнгэг усны ундарга, нөөц ихтэй.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр