CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тайвань арлын ойролцоо нэгдсэн цэргийн ажиллагаа явуулна

08-03-2022 15:13

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн зүүн бүсийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Ши И хэлэхдээ, 8-р сарын 2-ны оройноос эхлэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Зүүн бүсийн командлалын бүс Тайвань арлын ойролцоо олон удаагийн цэргийн нэгдсэн ажиллагаа явуулж, Тайвань арлын хойд, баруун өмнөд, зүүн өмнөд агаарын бүсэд тэнгисийн болон агаарын хамтарсан сургуулилт хийж, Тайванийн хоолойд алсын тусгалтай сумаар буудан, Тайвань арлын зүүн тэнгисийн бүсэд пуужингийн туршилт хийх болно. Тус ажиллагаа нь сүүлийн үед АНУ-ын Тайваний асуудлаарх сөрөг үйл ажиллагаа их хэмжээгээр даамжирсанд хариу барьж, "Тайванийг тусгаар тогтнуулах" зорилготой хүчинд өгч буй ноцтой сануулга юм гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ