CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Олон улсын үйлчилгээ яармаг Бээжинд болно

08-02-2022 15:05

Хятадын Худалдааны яам, Бээжин хотын захиргаанаас хамтран зохион байгуулах 2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны үзэсгэлэн яармаг наймдугаар сарын 31-ээс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Хятадын Үндэсний хурал үзэсгэлэнгийн төв болон Шөүган паркт "Ерөнхийлсөн + тусгай сэдэв", "Онлайн + оффлайн" хэлбэрээр зохиогдох юм.

"Үйлчилгээний хамтын ажиллагааны хөгжлийг дэмжиж, ногоон инновац ирээдүйг угтъя" уриан дор болох эл яармагийн үеэр олон улсын дээд түвшний уулзалт, форум, сурталчилгаа, хэлэлцээр, үр дүнгийн тайлан зэрэг иж бүрэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Одоогийн байдлаар дэлхийн 65 орон, олон улсын байгууллага онлайн болон оффлайн хэлбэрээр үзэсгэлэн яармагт оролцохоор  бүртгүүлээд байна. үүнээс гадна НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Дэлхийн цаг уурын байгууллага зэрэг олон улсын байгууллагууд үзэсгэлэн гаргаж, форум, уулзалт зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээнд үйлчилгээ худалдааны салбарт хүчирхэг байгаа 30 гаруй улс орон, бүс нутаг, дэлхийн топ 500, салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийг урьж оролцуулах болно. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ