CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын цэнгэг усны нөөц нэмэгджээ

07-29-2022 12:34

Хөхнуур мужийн усны нөөцийн мэдээлийн төвөөс мэдээлснээр, уур амьсгалын өөрчлөлт, дулааралт, чийгшил, хур тунадас ихсэх зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан "Хятадын цэнгэг усны сан" гэгдсэн Гурван мөрний эх газарт өнгөрсөн таван жилд дунджаар 68.542 тэрбум шоо метр усны нөөцтөй болж өсчээ. Энэ нь 1956-2000 оны жилийн дундаж усны нөөцөөс 38%-иар илүү үзүүлэлт юм.

Хятадын Хөх мөрөн, Шар мөрөн, Ланцан мөрөн нь Хөннуур Түвдийн өндөрлөгөөс эх авдаг томоохон гол мөрнүүд юм. Гурван мөрний эх орчмын байгаль нь өвөрмөц тогтоцтой, байгалийн баялаг тэр дундаа цэнгэг усны ундарга, нөөц ихтэй. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ