CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Жо Байден нар утсаар ярив

07-29-2022 12:31

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 7-р сарын 28-ны орой урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярив. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Америкийн харилцаа болон харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцжээ. 

Ши Жиньпин хэлэхдээ, “Дэлхий нийтэд тогтворгүй байдал болон өөрчлөлт гэх хоёр чиг хандлага өрнөж, үргэлжилсээр бөгөөд хөгжил болон аюулгүй байдал гэх хоёр том асуудал улам л тод томруун болж байна. Дэлхий ертөнц ээдрээ будлиантай байгаа ч олон улсын хамтын нийгэмлэг, бүх улс орны ард түмэн Хятад, Америк хоёр орон тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалж, дэлхийн хөгжил цэцэглэлтийг эрчимжүүлнэ гэж найдаж байна. Энэ нь Хятад, Америк хоёр том гүрний үүрэг хариуцлага юм” гэжээ. 

Ши Жиньпин Хятадын талын Тайванийн асуудлаарх байр суурийг тодорхойлов. Ши Жиньпин хэлэхдээ, “Түүхийг эргэн харах юм бол Тайванийн асуудал ил тодорхой, Тайванийн хоолойн хоёр эрэг нэг Хятад улс байсаар ирсэн гэдэг нь маш тодорхой юм. Хятад, Америкийн  гурван хамтарсан мэдэгдэл нь хоёр талын улс төрийн амлалт, Нэг Хятадын зарчим нь Хятад, Америкийн харилцааны улс төрийн үндэс юм. Хятад улс “Тайванийн тусгаар тогтнол” гэх салан тусгаарлах үзэл болон гаднын хүчний нөлөөг эрс эсэргүүцэж байна, ямар ч хэлбэрийн салан тусгаарлах хүчинд ямар ч боломж өгөх ёсгүй. Хятадын засгийн газар болон Хятадын ард түмэн Тайванийн асуудлаарх байр суурь маш тодорхой, тухайлбал Тайвань бол Хятадын нэг муж гэх нэгдмэл ойлголт бол хувиршгүй юм, Хятадын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах нь Хятадын 1 тэрбум 400 сая гаруй ард түмний хүсэл эрмэлзэл юм. Иргэдийн санааг огоорч болохгүй, галаар наадвал гарз ойрхон гэдгийг Америкийн тал ойлгохыг хүсэж байна. Америкийн тал хэлэх хийх хоёроо нэгтгэн Нэг Хятадын зарчмыг баримтлан, Хятад, Америкийн гурван хамтарсан мэдэгдлээ хэрэгжүүлэх ёстой” хэмээн цохон тэмдэглэлээ. 

Жо Байден хэлэхдээ, “Өнөөгийн дэлхий ертөнц эгзэгтэй цаг үедээ байна. Америк, Хятадын хамтын ажиллагаа нь зөвхөн хоёр ард түмэнд бус бүх улс орны ард иргэдэд тустай. Америкийн тал Хятадын талтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэн, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлэн, үл ойлголцол, буруу дүгнэлтээс зайлсхийн, хамтын ашиг сонирхолтой салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, маргаантай, санал зөрөөтэй асуудлаа зөв зохицуулах ёстой. АНУ-ын Нэг Хятадын бодлого өөрчлөгдөөгүй, мөн өөрчлөхгүй, Америкийн тал Тайванийн "тусгаар тогтнол"-г хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг би дахин онцолж байна” гэжээ.

Хоёр төрийн тэргүүн Украины асуудлаар мөн санал солилцов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр