CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Архи, цуу исгэдэг хөрөнгөөр хөлжиж байна

07-27-2022 14:48

Хятад улсын Хүнань муж Зигүй уламжлалт хөрөнгийн мөөгөнцөр хэмээх брэндээрээ хол ойрд алдартай. Нутгийн хүмүүс голт бор, гавир, чихэр өвс зэрэг Хятад эмийн найрлагад ордог материалыг будааны зутантай хольж дараа нь исгэх, хатаах зэрэг арваад дамжилгаар энэ мөөгөнцрийг гарган авдаг аж. Уламжлалт аргаар гарган авсан хөрөнгийн мөөгөнцрийг ашиглан гарган авсан будааны архи, цагаан будааны цуу үнэр амтын хувьд содон байдаг ба Хятадын дотоодын зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй.

Хүань мужийн Зигүйн орон нутгийн компаний уламжлалт аргаар хөрөнгийн мөөгөнцөр гарган авсаар байгаа ба сүүлийн жилүүдэд цахим худалдаатай хослуулан борлуулалт хийж байна. Цагаан өнгөтэй хөрөнгийн мөөгөнцөр Хятадын Хөх мөрний гурван хавцлын зэлүүд уулнаас Хятадын дотоод төдийгүй гадаадын зах зээлд борлуулагдан жилд арван сая юань хүрч байна. Хөрөнгийн мөөгөнцрийн компани 50 гаруй хүнийг ажлын байраар ханган, ойролцоох 30 айл өрхийн орлогыг өсгөж байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ