CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хятад, Африкийн энх тайван, аюулгүй байдлын хоёрдугаар форумд баяр хүргэв

07-26-2022 14:31

7-р сарын 25-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад, Африкийн энх тайван, аюулгүй байдлын хоёрдугаар форумд баярын захидал илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ “Хятад, Африк бол бэрхшээл зовлонг хамтдаа туулж, хэзээд бие биедээ тусалдаг сайн найз, сайн түнш, сайн ах дүүс юм. Өнөө дэлхий дахинд зуун жилийн хугацаанд ажиглагдаагүй томоохон өөрчлөлтүүд хурдтай гарч, COVID-19-ийн халдвар гааран, аюулгүй байдлын янз бүрийн сорилтууд ар араасаа гарч ирж, хүний нийгэм урьд өмнө хэзээ ч байгаагүй сорилтуудтай тулгарч байна. Байнгын энх тайван болон бүх нийтийн аюулгүй байдлыг хангах нь Хятад Африкийн ард түмний хамтын хүсэл юм. Хятад улс Африк тивтэй харилцаагаа хөгжүүлэхдээ шударга ёс, ашиг сонирхлын зөв үзэл баримтлал болон чин үнэнч, нөхөрсөг сэтгэлийн үзэл баримтлалыг мөрдсөөр ирсэн юм. Африкийн найз нөхөдтэйгөө хамт байж, нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, НҮБ-аар гол цөм болгосон олон улсын тогтолцоог хамгаалж, олон улсын шударга, төв ёсыг сахин хамгаалж, бүх дэлхийн аюулгүй байдлын санаачлагыг хэрэгжүүлэхийг ахиулж, шинэ эрин дэх Хятад-Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна” хэмээн цохон тэмдэглэв. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр