CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Вэньтянь” туршилтын бүхээгийг амжилттай хөөргөлөө

07-25-2022 14:46

Хятадын Нисгэгчтэй Сансрын Төслийн албанаас мэдээлснээр, 2022 оны 7-р сарын 24-ний 14 цаг 22 минутад “Вэньтянь” туршилтын бүхээг ачсан “Чанжэн-5 B” зөөгч пуужинг Хятад улсын Вэньчангийн хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөжээ. Энэ нь Хятад улсын Нисгэгчтэй Сансрын Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи 24 дэх удаагийн нислэг юм. “Вэньтянь” туршилтын бүхээг нь Хятадын сансрын станцын хоёрдахь шатны бүхээг бөгөөд шинжлэх ухааны зориулалтаар бүтээсэн анхдагч бүхээг,  ажлын бүхээг, агаарын бүхээг болон нөөцийн бүхээг гэсэн хэсгүүдээс бүрдэж буй юм. Эдгээр бүрдүүлэгч бүхээг нь сансрын нисэгч амьдрах бүхээгээсээ гарч, задгай сансарт шинжлэх ухааны туршилт хийхэд ашиглагдана.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ