CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хайнань арлыг бүтэн тойрсон авто зам ирэх онд ашиглалтад орно

07-25-2022 14:46

Хайнань арлыг хүрээлсэн авто зам 2023 онд ашиглалтад орно.  2020 оны 12 сарын 31-нд эхлүүлж байсан энэ төсөл нь Хайнань чөлөөт худалдааны боомтын дэд бүтцийн томоохон төсөл бөгөөд авто замын гол хэсэг нь 988.2 км, Хайкөү, Чионхай, Санья зэрэг аялал жуулчлалын 12 цэгийг дайрах юм. 

Хайнань муж нь Өмнөд Хятадын тэнгист оршдог, Гуандүн мужийн Лэйжөүгийн хойгтой Чюнжөүгийн хоолойгоор, баруун талаараа Умардын булангаар Вьетнамтай хиллэдэг, газар нутгийн хэмжээгээрээ Хятадад хоёрт ордог арал юм. Тус арал эх газраас 20 км өргөн, 60 метр гүн Чюнжөүгийн хоолойгоор арал болж тусгаарлагдсан байдаг. Хайнань мужийн харьяанд Хайнань арлаас гадна Өмнөд тэнгисийн Шиша, Наньша, Жүнша зэрэг ольтригийн арлууд болон түүний харьяа тэнгисүүд багтдаг.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ