Цэцэгнээс дэлбээлсэн шинэ бизнес
07-25-2022 14:46

Хятадын баруун өмнөд биед орших Юньнань мужийн Тоюань тосгонд Мариголд хэмээх цэцэг тарьдаг. Тосгоныхон энэ цэцгээ долоон сарын сүүлчээр хураан авдаг тул сүүлийн хэд хоног Тоюань тосгоны тариачид маш завгүй ажиллаж байна. Мариголд нь хүний биеийн дотор халууныг хөөх, хордлого тайлах гээд ашиг тус ихтэй цэцэг. Уг цэцэг нь Хятад эмийн найрлагад ордог ба зуны улирал ногоон цайтай цуг уухад хүний биед маш тустай байдаг юм. Юньнань мужийн Тоюань тосгон орон нутгийн газар зүй цаг агаарын давуу нөхцөлөө ашиглан энэ төрлийн цэцгийн тариалж, ашиг орлогоо нэмэгдүүлж, орон нутгийн бизнесийг тэлж байгаа аж.



