CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Наньянгийн гал үзэгний зураг

07-20-2022 13:57

Хүүршүүлэн зурах арагчлал нь Хэнань мужийн Наньянгийн нэгэн онцлог зурах арга юм. Үүнийгээ тэд шатаах, хүүршүүлэх, мөн гал үзэгний зураг ч гэж нэрлэдэг. Баруун Хань улсын үеэс үүсэлтэй бөгөөд өнөөг хүртэл 2000 жилийн түүхтэй гэж үздэг аж. Хүүршүүлэн зурах арагчлал нь Хятадын улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэгдсэн ба энэхүү аргаар 18 ангиллын 136 төрлөөр бүтээл туурвидаг юм. Амьтан, шувуу, хүний хөрөг зураг, уул ус зэрэг сэдвээр чөлөөтөй зурдаг. Хэмжээний хувьд хэдэн арван метр ханын зургаас хэдхэн сантиметр алчуурын зураг хүртэл бий.

Хэнань мужийн Наньянгийн хүүршүүлэн зурсан бүтээл Европ, Америк, Зүүн өмнөд Ази зэрэг 50 гаруй улс орон, бүс нутагт борлуулагддаг бөгөөд олонх бүтээлийг дотоод, гадаадын музей сан хөмрөгтөө цуглуулж авдаг байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ