CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шар мөрний үер усны гамшгаас урьдчилан сэргийлж байна

07-20-2022 13:57

Энэ сарын 10-аас Шар мөрний дээд дунд сав газраар ширүүн бороо орсноор мөрний урсгал ширүүсч дагуух нутгуудаар үер усны гамшгийн эрсдэл үүсээд байна. Тиймээс энэ сарын 17-оос Шар мөрний доод урсгалын сав газар дахь Шяо Лянди усан сан усны түвшингээ бууруулан, мөрний даланг хянан байцаах, хэт аюултай газрын иргэдэд үер усны сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.

5000 орчим км үргэлжилдэг Шар мөрөн Түвдийн уулархаг нутгаас эх авч, Шар тэнгист цутгадаг. Уулархаг газар цасаар, бусад газар борооны усаар сэлбэгддэг бөгөөд усны өнгөөр нь Шар мөрөн хэмээн нэрийджээ. Мөн зарим газарт Хатан гол хэмээдэг юм. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ