CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг өнгөрсөн 9 жилд 6000 гаруй удаа аялжээ

07-19-2022 13:33

Хятадын төмөр замын Жэнжөү товчоо групп ХХК-ийн 75175 дугаар ээлжийн Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг энэ сарын 18-нд Пүтян өртөөнөөс аяллаа эхлүүлэн Узбекистаны нийслэл Ташкент хотыг зорьжээ. Тус ачааны галт тэргэнд машин тэрэгний сэлбэг тоног, цахилгаан сэлбэг тоног, цай, чийдэн, эмнэлгийн төхөөрөмж зэрэг бараа таваар дүүргэн ачсан байна. Жэнжөүгээс 2013 оны 7 сарын  сарын 18-нд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг анхны аяллаа эхлүүлж байсан бол энэ удаа 9 жилийн ойн дээрээ дахин аялал хийсэн нь тэмдэглүүштэй явдал болов. Жэнжөүгээс Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг оргил хугацаандаа долоо хоногт 34 удаа аялаж байсан бол энэ 9 жилд нийт 6000 гаруй удаа аялал хийж, нийт 1800 төрлийн бараа бүтээдэхүүн Хэнань мужаас Европ руу тээвэрлэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр