CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өргөн хэрэглээний барааны олон улсын яармаг болно

07-19-2022 13:41

Хятадын олон улсын өргөн хэрэглээний барааны 2-р яармаг энэ сарын 26-30-нд Хайнань мужийн Хайкөү хотод болно. Тус яармагт шинэ бараа бүтээгдэхүүнийг нийтлэх цагийн хуваарийг саяхан нийтэлсэн бөгөөд олон улсын брэндүүд болон улсын дотоодын шилдэг брэндүүд шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах болно.

Өргөн хэрэглээний барааны 2-р яармагийн үеэр шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах 28 удаагийн лайв үйл ажиллагааг зохиож, олон улсын болон улсын дотоодын нэр нөлөө бүхий 28 компанийн 68 брэнд өөр өөр загварын 104 шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах юм байна. 

Хайнаний олон улсын эдийн засгийн хөгжлийн товчооны Харилцааны үйл ажиллагааны газрын дарга Гун Жүө-рань хэлэхдээ “Энэ удаагийн өргөн хэрэглээний барааны яармагт шинэ бүтээгдэхүүн танилцуулах, дэлгэн үзүүлэх нийт 177 арга хэмжээ зохиогдож, нийт 622 шинэ бүтээгдэхүүн танилцуулах юм. Эдгээр бүтээгдэхүүн нь гоо сайхан, үнэт эдлэл, олон улсын нэрт дарс, чанар сайтай хүнсний бүтээгдэхүүн, цахим технологи, хиймэл оюун ухаан зэрэг салбарыг хамарч байна” гэжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр