CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Угалзан хэлбэртэй уулзвар зам барьж байна

07-18-2022 13:43

Жэжян мужийн зам харилцааны групп компанийн хэрэгжүүлж буй төсөл Hangzhou–Ningbo хурдны замын нэгэн хэсэг болох Bin hai угалз хэлбэртэй уулзвар зам нь далай дээр баригдаж буйгаараа онцлог юм. Энэхүү уулзвар зам нь далай дээр 613 мү /1га=15мү/ талбайг эзэлсэн нь Азидаа хамгийн томд тооцогдоно. Уулзвар хэсэг нь гол гүүрэн зам болон гол гүүрэн замтай урсгал нийлж салах найман дэд замаас бүрэлддэг аж. Гол гүүрэн замын урт нь 1550 метр бол найман дэд замын нийт урт нь 6387 метр аж. Тус уулзвар замыг байгуулах ажил 2023 онд дуусч ашиглалтад орох юм.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ