CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Даргач Жигүнтэйн чулуун хөшөө олдлоо

07-15-2022 17:02

Энэ сарын 13-нд, ӨМӨЗО-ны Улаанхад хотын Онниуд хошууны Бор хотод усны хоолойн засвар хийж байсан ажилчид монгол бичиг бүхий эртний нэгэн хөшөө олсон нь Их Юань улсын үед хамрагдах түүхэн дурсгал "Даргач Жигүнтэйн хөшөөний бичиг" гэдгийг эрдэмтэд анх алхам тогтоогоод байна. 

Олдсон чулуун хөшөөний их бие дээр нь босоо монгол бичгээр гарчиг болон 35 мөр тэмдэглэгдсэн тайлбар, хажуу бие дээр нь мөн тайбар бичигтэй. Энэхүү хөшөөг монгол бичгээр тэмдэглэгдсэн үсгийн тоо олонтой хөшөө хэмээн үзэж байна.

"Даргач Жигүнтэйн явуулсан сайд үйлсийг ухуулахуй бэй /碑/ тас /хөшөө хэмээх утагтай түрэг үг/" нэртэй хөшөөг Юань гүрний дөрөвдүгээр он 1338 онд босгсоон ба Онниуд хошууны Бор хотоос урагшаа долоон газар буюу 3.5 километр зайд бий хэмээх тэмдэглэл монгол бичгээр бий. Хөшөөний монгол бичгийн хуулбарыг Японы эртэмтэн Тамура Жицузо /田村実造/ 1937 онд "Монгол судлал /Mongolica/" гэдэг сэтгүүл дээр анх удаа нийтэлж байсан аж.


Эх сурвалж: Улаанхад хотын Монгол телевиз


Найруулагч:布仁巴亚尔 | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ