CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шюн-Анийн үер усны гамшгаас сэргийлэх байгууламж

07-14-2022 11:41

Зуны улиралд гарч болзошгүй үер уснаас сэргийлэхийн тулд Хятад улсын нийслэл Бээжингийн дагуул хот Шюн-Ань гамшгаас сэргийлэх дэд бүтэц байгуулах төсөл хэрэгжүүлэн ард түмний амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалж байна. Сүүлийн өдрүүдэд тус хотоор урсан өнгөрдөг Жоли голын үер усны гамшгаас сэргийлэх ажил байдалтай манай сурвалжлагч танилцан, “Шюн-Ань хотын энэ онд эхлүүлсэн үер усны гамшгаас сэргийлэх төслийн барилгын ажлын гүйцэтгэл 100 хувьд хүрч, хотын эргэн тойронд үер усны гамшгаас сэргийлэх систем байгуулжээ” хэмээн мэдээллээ. 

Хятад улс нийслэл Бээжин хотынхоо ачааллыг бууруулах зорилгоор Хэбэй мужийн Шюнь Анийг шинэ дагуул хот болгон хөгжүүлэх шийдвэр 2017 оны дөрөвдүгээр сард гаргаснаас хойш их бүтээн байгуулалтын ажил явагдсаар байгаа юм. Зам харилцааны дэд бүтэц нь тухайн орон нутгийн эдийн засгийн судас гэгддэг. Шюнь Ань өртөөг 2018 оны 12 сарын 1-нээс барьж эхлүүлсэн ба 2020 оны 4 сарын 30-нд гол цогцыг нь барьж дуусгаж, 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулжээ. Хэбэй мужийн Жанбэйгээс Шюнь-Ань чиглэлийн 1000 кВт-ын өндөр хүчдэлтэй цахилгаан шугамын утас тавих ажил 2020 оны 6 сарын 1-ний өдрөөс эхлэн тус ондоо ашиглалтад орж байсан. 

Шюн-Анийг хөгжүүлөх төсөл нь Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын Төв хорооноос гаргасан Бээжин Тяньжин, Хэбэйг уялдуулан  хөгжүүлэх чухал шийдвэрийн нэг. Түүхэнд үлдэх томоохон төсөл гэж хэлж болно. Мөн нийслэл Бээжингийн оршин суугчдыг ая тухтай нөхцөлөөр хангах, төвлөрөлийг сааруулах Бээжин, Тяньжин,  Хэбэйн хөгжлийн бүсэд зөв оновчтой зохицуулалт хийж буй хэрэг юм. Шюн-Анийг хөгжүүлэх төсөл нь Бээжин, Тяньжин, Хэбэйн хөгжилд шинэ хөдөлгүүр болохуйц өргөн хүрээг хамарсан бодлого мөн юм.

ХКН-ын Төв Хорооны удирдлагаар Төрийн зөвлөлийн холбогдох яам хороо, Бээжин, Тяньжин хотын дэмжлэгээр Бээжин, Тяньжин, Хэбэйг цогц хөгжүүлэх ажлын хэсгийн алба, мэргэжлийн зөвлөгөө өгөх хороо зэрэгтэй хамтран гүнзгий судалгаа хийж, талуудын саналыг бүрэн тусгаж, сайтар хянан Шюн-Анийн шинэ бүсийг хөгжүүлэх төслийг эхлүүлж байжээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ