CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Монгол улсын Үндэсний их баяр наадмаар ажиллах боомтууд

07-11-2022 11:44

Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ГХЯ-ны харилцан тохиролцсоны дагуу 2022 онд болох Монгол түмний их баяр наадмын үеэр Монгол, Хятадын хилийн боомтууд амралтгүй хэвийн ажиллана.

Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтуудаас Цагааннуур боомт,  Боршоо боомт, Тэс боомт, Арцсуурь боомт, Ханх боомтууд долдугаар сарын 11-15-ныг дуустал, Ульхан боомт долдугаар сарын 11-13-нд тус тус амарна. 

Харин Сүхбаатар, Алатанбулаг, Эрээнцавын авто болон төмөр замын боомтуудыг хэвийн ажиллана. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ