CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Тариачид мөөг тарьж орлогоо нэмэгдүүлж байна

07-11-2022 11:43

Хятадын Ань Хүй мужийн Жиндэ тосгонд Ганодерма лусидум мөөг буюу Рейши/хятад хэлээр 灵芝Lingzhi/ хэмээх мөөгийг хүлэмжинд тарьж, улмаар энэ жилийн байдлаар өндөр ургац авах төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд Жиндэ тосгон байгалын давуу нөөцөө ашиглан уг мөөгийг тарьмалжуулан тариачдын орлогыг нэмэгдүүлэхэд хүчин тавьж ажиллаж байгаа юм. Ганодерма мөөгийг хөгшрөлтийн эсрэг олон элемент агуулсан нууцлаг ургамал гэж үздэг.

2021 оны байдлаар Жиндэ тосгон 6000 гаруй мү /1га=15мү/ талбайд Ганодерма мөөг тарьсан ба үйлдвэрлэлийн нийт өртөг нь 430 сая юань хүрчээ. Энэ нь өнгөрсөн үеийн мөн үетэй харицуулахад 9 хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү тухайн нутгийн 2000 гаруй тариачны жилийн дундаж орлого 2000 юаниас давсан байна.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эрүүл залуу сайхан байдлаа хадгалж үлдэхийн тулд хөгшрөлтийн эсрэг нууцыг тайлах олон зүйлийг судалсаар ирсэн. Энэхүү зүйл бүрэн гүйцэд судлагдаж, тайлагдаагүй ч ид шидийн мэт ургамлуудыг эртний хаад ноёд хэрэглэж үр шимийг нь хүртэж иржээ. Үүний нэг нь Азийн өндөр уулын ширэнгэн ойд ургадаг өтөлсөн хар чавганы модны 10000 тутмын зөвхөн 2-т нь ургадаг 200-аад төрлийн амин дэм агуулсан хүрэн улаан өнгийн гялалзсан гадаргуутай Ганодерма мөөг юм. Тэжээллэг чанар, анагаах увидсаараа гайхагдсан энэхүү мөөгийг орчин үед олон улсын томоохон лабораториуд олон судалгаа шинжилгээний үндсэн дээр судалж дархлаа сайжруулах, бие махбодийг хүчилтөрөгчөөр баяжуулах, хөгшрөх явцыг удаашруулж ядаргаа тайлах, хорт бодисыг биеэс гадагшлуулах, элгийг хамгаалах, зүрхний үйл ажиллагааг дэмжих, хоол боловсруулах эрхтнийг цэвэрлэх, эрч хүч нэмэгдүүлэх зэрэг олон талын үйлчилгээтэйг илрүүлж тайлагдашгүй нууц хэвээр байсан хөгшрөлтийн эсрэг нууцыг тайлсаар байна.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр