CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Японы эсрэг дайн эхэлсний 85 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Бээжинд болов

07-08-2022 14:13

Японы эсрэг дайн эхэлсний 85 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ 07-р сарын 07-ны өдөр Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны дурсгалын ордонд болов. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Ван Хүнин ёслолд оролцож, үг хэллээ.

Бээжингийн Лүгөү гүүрний хажууд Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны дурсгалын ордон нь сүр жавхлантай харагдана. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Цэргийн баг  хөгжим тоглож, БНХАУ-ын төрийн дууллыг эгшиглүүлэв. Дараа нь Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайнд баатарлагаар амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж зогсож хүндлэл үзүүлэв. Нийслэлийн оюутны төлөөлөл тангараг өргөлөө.

Ван Хүнин хэлсэн үгэндээ “Одоогоос 85 жилийн өмнөх өнөөдөр Японы түрэмгийлэгчид Хятадыг бүхэлд нь хүчээр өөртөө нэгтгэх гэмт хэргийн хүсэл тэмүүллээр Ванпин хотыг бөмбөгдөж, Лүгөү гүүрний хэрэг хувьслыг бий болгож, Хятад төдийгүй гадаадын улс орнуудыг цочирдуулсан юм. Хятадын цэрэг, энгийн иргэд эсэргүүцэхээр босч, бүх үндэстний эсэргүүцлийн дайн эхэлж, дэлхийн фашизмын эсрэг дайны зүүн гол дайны талбарыг нээв. Хятадын үндэстнүүдийн амьдрал, үхлийн түүхэн мөчид Хятадын Коммунист нам үндэсний шударга ёсыг дээдлэн, Японы эсрэг эсэргүүцлийн тугийг өндөрт барьж, Гоминдан болон Коммунист намын хамтын ажиллагаанд тулгуурласан Японы эсрэг үндэсний нэгдсэн фронтыг идэвхтэй сурталчилж, эрчтэй ахиулсан юм. Энэ нь Японы түрэмгийлэгчдийн эсрэг хамгийн баатарлаг, тууштай тэмцэж, бүх ард түмний эсэргүүцлийн дайны гол тулгуур болсон юм. Бүх Хятадын охид хөвгүүд үндэсний гамшигт өртөн хамтдаа цус урсгасан тулалдаан хийсэн нь Хятад үндэстний хүчирхэг, няцашгүй ноён нуруу, оюун санааг харуулсан юм” гэж онцлов.

Ван Хүнин цааш нь үргэлжлүүлэн “Японы эсрэг дайн эхэлсний 85 жилийн ойг тэмдэглэж байна. Бид Японы эсрэг дайны агуу зориг санааг өвлөн авч, бадруулж, Хятадын Коммунист намын удирдлагыг гуйвшгүй баримталж, сайтар судлан, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл санааг хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид "Хоёр байгууллага"-ын шийдэмгий байдлыг гүн гүнзгий ойлгож, "Дөрвөн ухамсар", "Дөрвөн итгэл"-ийг бэхжүүлж, "Хоёрыг хамгаалах” биелүүлж, түүхэн ой санамжаа бататгаж, түүхэн эрхэм зорилгоо биелүүлж, түүхэн санаачилгыг барьж, шинэ аялалдаа илүү сайн урагшилж, шинэ эринд хувь нэмрээ оруулна. Бид Хятадын охид хөвгүүдийн эв нэгдлийг гуйвшгүй бэхжүүлж, шаргуу ажиллан, Хятадын үндэстний агуу их сэргэн мандалтын төлөө тууштай зүтгэх ёстой. Бид энх тайван хөгжлийн замаар гуйвшгүй явж, хүн төрөлхтний энх тайван хөгжил дэвшилд илүү сайн хувь нэмэр оруулах ёстой” гэж илэрхийллээ.

Төвийн нам, засгийн газар, цэргийн холбогдох хэлтэс ба Бээжин дэх холбогдох хариуцлагатай нөхдүүд, Ардчилсан намуудын төв хороод, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны тэргүүнүүд Бээжин хотод Японы эсрэг дайнд оролцсон ахмад дайчид, нөхдийн төлөөлөл, Японы эсрэг дайнд оролцсон генералуудын төрөл төрөгсдийн төлөөлөл, Японы эсрэг дайнд амь үрэгдсэн хүмүүсийн төлөөлөл, нийслэлийн бүх давхаргын төлөөлөл зэрэг 300 орчим хүн уг арга хэмжээнд оролцов.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ