CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ус, гэрэл хослуулсан цахилгаан станц барьж эхэллээ

07-08-2022 14:13

Yalong гол нь БНХАУ-ын Хөхнуур Сычуаний нутаг дэвсгэрээр урсан өнгөрдөг бөгөөд нийт урт нь 1571 км хэмээн үздэг. Энэ сарын 8-ны өдөр уг гол дээр хэрэгжих ус гэрэл хослуулан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх Ke La цахилгаан станц байгуулах төслийн барилгын ажил эхэлжээ. Ke La цахилгаан станц нь далайн түвшин 4000-4600 метрын өндөрт байрлах Сычуань мужийн гаарз жөүгийн Я жян шянд байдаг, 16 хавтгай дөрвөлжин километр талбайтай. 1 сая киловатт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт 5.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай. Ус гэрэл хослуулан цахилгаан эрчим хүч үйлдвэлэгч уг станцын нарны гэрлийн 2 сая гаруй хавтантай бол Yalong голын урсгал секундэд 1860 шоо метр байна. 


Yalong гол компанийн албан төлөөлөгч Ци Нинчүнь хэлэхдээ “Цахилгаан станц ирэх онд бүрэн ашиглалтад орсны дараа жил бүр 2 тэрбум кВт.цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Энэ нь 600  мянга гаруй тонн стандарт илчлэг нүүрс шатаан цахилгаан эрчим хүч гарган авсантай тэнцэх юм. Энэ утгаараа хүрээлэн буй орчинд 1.6 сая гаруй тонн нүүрсхүчлийн хийн ялгарлыг зогсоох юм. Ус гэрэл хослуулан цахилгаан эрчим хүч үйлдвэлэх салбарт дэлхийд хамгийн том станц болно” гэлээ.

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ