CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хөх мөрний Гурван хавцлын дамжин өнгөрүүлэх төв

07-07-2022 15:15

Хөх мөрний Гурван хавцлын усан онгоцны ачаа тээврийн дамжин өнгөрүүлэх хэсэг  2016 оны 9 сарын 18-ны өдөр туршилтаар ажиллаж эхэлсэн билээ. Усан онгоцоор дамжин өнгөрөх энэхүү байгууламж нь цахилгаан лифттэй төсөөтөй усан онгоц зөөвөрлөх тавцан бөгөөд Гурван хавцлаар зорин өнгөрөх хөлөг онгоцуудыг усан сангаас ачиж буулгаж доод урсгалд хүргэх, мөн доод урсгалаас ачин усан сангийн хэсэгт хүргэх ажлыг гүйцэтгэдэг юм. Тус байгууламж нь таван давхар хэсгээс бүрдэх бөгөөд дэлхийн усан ашиглалтын хамгийн том зангилаа болох Хөх мөрний Гурван хавцалд хэрэгжсэн мега төсөл юм. Онцгой нөхцөл байдал гэлтгүй энгийн үед ч хөлөг онгоц, завь салыг Гурав хавцлаар дамжуулан өнгөрүүлэх зорилготой байгууламж юм.  Дээш доош зөөвөрлөх тавцан уртаашаа 120 метр, өргөөшөө 18  метр, ёроол хэсэгтээ 3.5 метр устай, 15000 тонн хүнд усан онгоц бараа бүтээгдэхүүнийг 113 метр хүртэл өндөрт өргөх хүчин чадалтай. 

Найруулагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр